Хүү маань дэлгүүр хэсэх дургүйм байна
Эрчүүд ер нь дэлгүүр хэсэх ясны дургүй гэж үнэн бололтой. Ойр зуурын хүнсээ авах санаатай Волмарт орох далимдаа дээд талынх нь Паркинсоноор жаахан хэссэн чинь шунал хөдлөөд жирмээ мирмээгээ ч мартчихсан гутал хувцас өмсөж үзэн хэсэг манарав. Тэгсэн хүүгийн гэнэт дургүй хүрсэн үү, хоол ундаа ч мартан манарсанаас болсон уу эсвэл дэлгүүрийн агаар бүгчимээс ч болсон юмуу гэнэт нүд харанхуйлж дотор муухайраад муужраад уначих шахав.
"Хүү маань дэлгүүр хэсэх дургүйм байна" цааш унших »
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
Есөн товчтой дээлээ эвхээсийг нь гаргаж өмсөөд Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд Саран хэлбэртэй малгайгаар тэргүүн юугаан гоёод Сайхан жилийн өглөөг амар мэнд угтаад Аагтай шаргал цай нарны туяатай самарч Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах аав ээждээ Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой
"Сар шинэдээ сайхан шинэлээрэй!" цааш унших »
Хүү юу Охин уу?
Бараг л жирэмсэн болсоноо мэдсэн эхний өдрөөс толгойноос салаагүй нэг бодол бол энэ байлаа. Удахгүй мэндлэх үр минь хүү болов уу охин болов уу, хүйсийг нь яаж мэдэх вэ гэж хайж яваад энэ хүснэгтийг нэтээс олов. Эртний хятадад хэрэглэгдэж байсан ер нь таарах магадлал өндөр л гэж байна.
"Хүү юу Охин уу?" цааш унших »
Хүү маань хятадаар хэлд орох вий дээ

Өнөөдөр гэнэт ийм хөгийн бодол толгойд орж ирдэг байшд. Би гэдэг хүн энд сураад хэлээ сайжруулж байна гэж өдөржин хятад суваг үзэж, хятад хүмүүстэй ярьж, хятадаар уншиж бичиж сонсоод суудаг. Хэвлийд бойжиж буй миний өөлхөнөө ойлгогдохгүй хэлээр яриад байдаг ээжийгээ  гайхаж байгаа байх даа, хэхэ.

Хүүхэд эхийн хэвлийн байхдаа гадны дуу чимээг сайн сонсдог болдог гэсэн. Энэ дэлхийд мэндэлсэн эхний мөчөөсөө л эмч сувилагч гээд танихгүй хүмүүсийн дууг сонсоод айж уйлахдаа хамгийн анхны танил хамгийн дотно дуу хоолой ээжийнхээ дууг сонсоод тайвширдаг гэсэн. Тийм болохоор хэвлийд байхад нь хүүхэдтэйгээ сайн ярьж холбоо тогтоож байх хэрэгтэй гэдэг юм билээ. Би ч эхлээд дасахгүй, миний хүү ээж нь гэсэн үгс амнаас гарахаараа нэг л хөндий санагдаад байдаг байвшд. Харин хүүхэд маань хөдөлж, өөрийгөө мэдрүүлж эхэлсэн үеэс шал өөр болсон, өмнө хэлэхэд хэцүү ч юм шиг хол хөндий санагдаж байсан үгс аяндаа л чин сэтгэлийн гүнээс урсан гарах болсон доо. Өдрөөс өдөрт өсөн томорч буй түүнийгээ үргэлж мэдрэх үнэхээр гайхалтай. Ёстой л дотроосоо мэдэрнэ гэж үүнийг хэлэх байх.

Ээж нь өөлхөнөөдөө өдөр бүр үлгэр уншиж өгдөг бас намуухан хөгжим сонсгож байгаа. Ингэвэл төрсөн хойноо хурдан хэлд орох юм шиг санагдаад, хэхэ. Мэдээж анхны үг нь аялгуу сайхан монгол хэлээр ааваа эсвэл ээжээ гэсэн үгс байх болно.

Одоо ч уг нь хоёрхон сар гүрийчихвэл гэртээ өвөө эмээ ах эгч, гол нь аав дээрээ очно доо бид хоёр.

Маамуу нааш ир гэдэг зун

Нээрээ энэ зун ийм зун болохнээ, хэхэ. Нэг найз маань саяхан төрж хүүтэй болсон гэнээ, тэгсэн бас өөр хоёр найз маань одоо хоёр сартай гэх юм. Халуухан охидын бүлэг маань одоо яахаас ч буцахгүй эзэгтэй нарын клуб болж ээ. Бушуу туулай борвиндоо баахан маамуу наагаад манайхан дээр ирэх нь энэ дээ, хэхэ зун хурдан болоосой. Хамт хүүхдүүдээ салхилуулаад зугаатай байх нь.

Сонин мэдрэмж

Шинэхэн бөгөөд сонихон мэдрэмж саяхнаас мэдрэгдэв. Ээж болно гэдэг үнэхээр гайхалтай юмаа. Манай өөлхөнөө саяхнаас хөдөлж эхэлсэн. Эхэндээ өөрөө сайн мэдэхгүй байсан, хавь ойрын туршлагатай ээжүүдээс сонсохнээ хүүхэд хөдлөж эхлэхэд гэдэс дүүрээд ирвэгнээд, гижиг хүрээд байгаа юм шиг болдог гэж байна шүү, хэхэ. Бид хоёр чинь хорвоотой танилцахаар ирэх уртын урт 10 сарын аяныхаа тэн хагасыг туулчаад байгаа, одоогийн байдлаар. Өдөр ирэх тусам томрох гэдсээ хараад өөрийн эрхгүй нүүрэнд инээмсэглэл, сэтгэлд баяр баясал төрөөд ганцаараа ч хамаагүй инээд алдаал сууна гээч, хэхэ

Одоо хөдөлгөөн нь илүү давтамжтай илүү чанга болсоор байгаа, шөнө унтаж байхад зөөлхөн тийрэхээр нь цочиж сэрчихээд сайн дасахгүй л байна. Манай өөлхөнөө өглөө оройгүй л тонгочоод янз нь их хөдөлгөөнтэй жаал болох байх аа.

Бурханы бэлэг

Эгдүүтэй, хөөрхөн, энхрийхэн энэ нандин бэлгийг илгээсэн бурхан танд баярлалаа.

гурван цэг

Зүгээр суухаар зүлгэж сууюу гээд банжиг ортол ажилладаг болчиж, гэнэт банжиг эргэн нээгдэж, хийх юмтай ч хийх дур хүрэхгүй гиеүрсэн байдлаас минь гаргаж, уйтгар гунигийн хатан болчихоо шахахын даваан дээр ам мөлтөс ажилтай болов шдээ гэж.

Бичих юм олдохгүй юмаа бас, хуучны танил нэрс энд тэнд харагдахаар дагаж давхин бээгийд сээгийг үлдээсэн маягтай өнөөдрийг дуусгах нь.

...

(Нийт: 8)